Монгол бахархал

2012 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Hanper
 Хөх толбогүйдээ гутардаг нэг танидаг хүн маань их л цоглог над уруу утасдав. Ойрд уулзасангүй, нэг хууч хөөрнө байгаа л гэж байна. Би ч ямар нэг сонирхолтой юм болсоныг гадарласан тул ус үнэртсэн үхэр шиг л уухайн тас зөвшөөрөв. Дэлгэрэнгүй»

Ардчилалд итгэдэг гэнэн өвгөн

2012 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Hanper
Ардчилалд итгэдэг гэнэн өвгөн долоо хар ямаатай юм гэнэ. Долоон хар ямаандаа тэтгэмж авч, ноосыг нь тушаан хоёр идэхгүй ч, хоосон хонохгүй болоод байдаг байжээ. Сонгууль дөхөж улс амьтан шуугиж эхлэх үед ардчилалд итгэдэг гэнэн өвгөн долоон хар ямаанаас минь хундан цагаан ишиг гарах юм бол эцэг болсон намдаа бэлэглэж ирэх сонгуульд нь нэмэр болгоё хэмээн бодох болов. Бурхан тэнгэр эвээж долоон хар ямаанаас нь хундан цагаан ишиг төржээ. Дэлгэрэнгүй»

Гүнж: Алтан дуулгат баатар (5)

2012 оны 04-р сарын 09 Нийтэлсэн Hanper
Хангарьдын орны ханхүү арван зургаан нас хүрэхийн сацуу ард иргэдийг нь тонон дээрэмдэгч агуйн савдагуудыг дарсанаар Алтан дуулгат баатар хэмээх нэр зүүх болжээ. Ханхүү ч энэ бүхэндээ ирэмшин аргамаг цагаан хүлгээ унан өргөөндөө эргэн ирэв. Хаан эцэгтээ бараалхан ёслоод улс орондоо алдартай `Аранга` хэмээх хулгайчийг барих хүсэлтэй байгаагаа айлтгав.  Дэлгэрэнгүй»

Өнгөрсөн, Одоо, Ирээдүйн Монгол

2012 оны 03-р сарын 29 Нийтэлсэн Hanper
Цаг хугацаа, орон зай хэмээх дөрвөн хэмжээст ертөнцийн нэгэн гайхамшигт бүтээл болвоос оюун ухаан билээ. Өөр өөрийнхөө оршихуйг хэмжээ хязгаар нь үл мэдэгдэх энэ л амьдралаас эрэх тэрхүү нэгэн өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн бүсийг үүсгэжээ. Өнгөрсөн гэдгээрээ болоод өнгөрсөн дурсамжаа тодотгон, одоо хэмээгчээр сонголт хийж буй явцаа тодорхойлж, ирээдүйд харин хүсэл мөрөөдөл, нууцлаг бүхнээ хамаатуулжээ. Дэлгэрэнгүй»

Тэнгэрийн, Эзний, Бурханы Монгол

2012 оны 03-р сарын 19 Нийтэлсэн Hanper
Альваа үзэл өөрийгөө шашин хэмээх ухагдахуунаас салгахыг хүснэ. Учир нь үнэн байхын тулд. Үүнтэй адил шинжлэх ухаанд ойртохыг хүснэ. Юу гэвээс шинжлэх ухааныг үнэн хэмээн хүлээн зөвшөөрдөгт оршино. Тэгэвч эдгээр үзэл бодлууд үргэлжид шашин хэвээр л үлдэх болов уу!? Дэлгэрэнгүй»

Хардсан, Харамласан, Хайрласан Монгол

2012 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Hanper
Сул дорой хүмүүн, айдаст амьдрах нь элбэг. Мөнгөө алдчих болов уу!? хэмээх бодол нь өдөр шөнөгүй зовоон тавтай сайхан нойрсуулах нь үгүй. Шөнийн салхи онгорхой цонхоор шурган, хөшиг сэвэлзүүлэх нь сүүдэр даган амьдрагч хулгайч лугаа санагдан бяцхан зүрхийг нь багалзуурдана. Дэлгэрэнгүй»

Амиа хорлогчийг үзэн ядахуй:

2012 оны 03-р сарын 08 Нийтэлсэн Hanper

Нэгэн охин амиа хорложээ. Учир шалтгаан нь гэвэл хайртай залуу нь хаяад явчихаж. Тэр охиныг үзэн ядахуй. Арчаагүй хүний сонголт хийсэн түүнийг нийгэм болоод амьд үлдэгсэд үзэн ядахъя. Хаяад явсан залууг үзэн ядах аргагүй, учир нь тэр зүрх сэтгэлээ дагасан. Уулзаж учирч байсан тэр нэгэн амиа хорлогч охин зүрх сэтгэлд нь таараагүй, аль эсвэл анхнаасаа л тэгж төлөвлөж байсан тул салахаас өөр аргагүй байсан. Түүнийг үзэн ядах аргагүй. 

 Дэлгэрэнгүй»

Гомдсон, Гомдолсон, Гомдоосон Монгол.

2012 оны 02-р сарын 27 Нийтэлсэн Hanper

1. Гомдсон Монгол:

 Амьдрал хэцүү байгааг өгүүлсэн хүн Монголоор нэг. Гэрт нь дайрч ороод микрофон тулгаж байгаад асуух юм бол нэрэлхүү Монгол юм болохоороо амьдрал явах болж байна өө. Хоёр идэхгүй хоосон идэхгүй, амьдраал байна хэмээнэ. 

 Дэлгэрэнгүй»

Үлгэр сэрэх цагт:

2011 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Hanper
Хэн нэгэн чихэнд минь `Би чамайг алах болно!` хэмээн шивнэх болов. Түүний дуу хоолой нь яг л мана мэт бүүдгэр агаад сөөнгө. Харанхуй гудамжинд тэр нуруун дээр минь үсэрч гарчихаас хоолойноос минь зүүгдээд байх шиг санагдах тул гэрээс гарахаа болив. Тэгсэн ч энэ бүхэн тус болсонгүй. Тэр үргэлжид чихэн дээр минь өнөөх л үгсээ шивнэнэ. Дэлгэрэнгүй»

Гүнж: Дэлбээ гүнж (4)

2011 оны 11-р сарын 08 Нийтэлсэн Hanper
Гүнж ухаантай төрөх албагүй гэж бодож байна уу? Үгүй ээ! Ухаантай болох шаардлагагүй хэмээвэл илүү тохирно. Харин үзэсгэлэнтэй төрөх шаардлагагүй нь үнэн билээ. Гүнж гэдэг бол эх орныхоо төлөө амь амьдралаа зориулдаг эмэгтэй юм. Яг л цэрэг эрс шиг гэвч нэр алдар нь хэзээд үл дурсагдах тэдгээр баатарууд билээ. Дэлбээ гүнж бол тэдгээр гүнж нарын л нэг байлаа. Нэг л өдөр тэр эзэнт улсын төлөө харь орныг зорин одно. Дэлгэрэнгүй»

Odd Universe: The Earth

2011 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Hanper
Laughter and shouting woke up Talula, The Titan. (We should call him as he likes to be called simply "The giant") He was confused. His life was silent and lonely. Now!? There are four elephants and dozens of four eared rabbit. Running and jumping around. Of course an elephant could not hop as the rabbit. Дэлгэрэнгүй»

Хайрцаг

2011 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Hanper
Хотын төв талбайд хоёр гүн ухаантайн мэтгэлцэнэ. Нэг нь Өнгөрсөн, нөгөө нь Ирээдүй хэмээх нэртэй агаад энэ хоёрын хачиртай нэрний талаар мэдэх настангууд гарын хуруунд багтахаар болжээ. Тэр хоёр хотын иргэдийн хувьд төв талбайн хөшөө мэт санагдана. Дэлгэрэнгүй»

Odd Universe: The giant

2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Hanper
There is a giant on a small planet. He sits there. Sometimes he goes for walk. Fortunetly he comes back to his sit after a step. He likes to sit, perhaps he loves it. At night he lie down and his legs dangle and swing.  Дэлгэрэнгүй»

Нохой

2011 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Hanper
Нохой хуцаж байна <<Хулгайч ирлээ! Хулгайч ирлээ!>>. Эзэн өндийн босож суугаад цагаа харвал гурав өнгөрч байв. Таавчигаа авч өрөөнийхөө хаалгаар чулуудчихаад эргэн орондоо оров. Энэ үед хотын нөгөө захад хоёр хос хайрын үгс шивнэлдэнэ. Дэлгэрэнгүй»

Нар Сар нэртэнгүүд мартахад хэцүү

2011 оны 09-р сарын 04 Нийтэлсэн Hanper

Нар, Сар нэртэнгүүд мартахад хэцүү 

Өдөр шөнөгүй нүдэнд харагдаад

 Дэлгэрэнгүй»